Супер модель Ирина Шейк 31 насандаа ээж боллоо

Жүжигчин Брэдли Купер супермодель  Ирина Шейк нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Хосууд “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хоёр долоо хоногийн өмнө хүүхдээ төрүүлсэн талаар дурджээ. ОХУ-ын загвар өмсөгч Ирина Шейк 31 насандаа ээж болсон бол түүний нөхөр Брэдли Купер  42 насандаа аав болсон байна. Одоогоор хүүхдийнхээ нэр, хүйсийг олон нийтэд дэлгэхээс нууцалж байгаа аж.

Ирина таван сартай жирэмсэн байх үедээ “Victoria’s Secret” тайзнаа алхаж олны анхаарлыг татаж байсан.

Хосууд 2015 онд танилцаж улмаар гэр бүл болсноо удалгүй албан ёсоор олон нийтэд зарлаж байсан юм.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …