УИХ-ын гишүүн С.Жавхлан:Татвар нэмж байгаа асуудлаар тэмцэл хийнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр болсон хаврын чуулганы төсвийн тодотголын үеэр татвар нэмэхийг эсэргүүцэж жагсаал хийх болсон талаар мэдэгдлээ.

Тэрээр :Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д шилжиж орох гэж улайран зүтгэж байгаа зүйл бол ерөөсөө Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлж өгч байна гэж үзэж байна.

Намын бүлгүүдийн мэдэгдлийг сонсож байхад бие биенийгээ чи ч  ингэсэн тэгсэн л гээд байх юм. Яг энийг гинжин урвалаар хөөгөөд үзэхээр 25 яг өнгө нь өөрчлөгдөөд Ардын нам, Ардчилсан нам гээд явсан. Яг эцэстээ долоон  төрлийн татварыг нэмэх тухай ярьж байна. Энэ хариуцлагыг хэн үүрэх вэ ядарсан иргэд л үүрдэг . Хоёр нам  хоёулаа болиоч ээ, одоо болсон. Та бүхний амлалтад дээр байна. Жилийн өмнө тэтгэврийн  насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа минчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж амлалт чинь энэ байна.Ингээд амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан  байна уу гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, тэмцэл хийнэ.Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна гэв.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …