Жанет Жэксон хүүгийнхээ зургийг олон нийтэд дэлгэлээ

Попын хаан Майкл Жексоны дүү Америкийн алдарт дуучин Жанет Жексон түүний нөхөр Виссам Аль Мана нар анхныхаа хүүхдээ өнгөрсөн 1 сард төрүүлсэн билээ. Дуучин бүсгүйг анх хүүхэдтэй болсон талаар 2016 оны  таван сард People сэтгүүл мэдээлж байсан юм. Дуучин бүсгүй “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “бурхан биднийг ивээлдээ авсанд талархаж байна” гэжээ. Мөн уг сэтгүүл дээр түүний хөл хүнд байгааг харуулсан гэрэл зургийг тавьж байсан юм.

Түүний нөхөр Виссам Аль-Мана Катарын бизнес эрхлэгч бөгөөд “Al Mana” группын захирал аж . 50 настайдаа анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан Жанет Жексон амаржсанаасаа хойш анх удаа хүүгийнхээ зургийг инстаграм хуудсандаа хийж, олон нийтэд  Эйсса Ал Мана хүүгээ танилцууллаа.

Г.Нараа

 

 

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …