“Яг түүн шиг-2” шоуны гурав дахь дугаарын ялагчаар А.Хишигдалай тодорлоо

Боловсрол суваг телевизийн  “Яг түүн шиг-2” шоуны гурав  дахь  дугаарын ялагчаар А.Хишигдалай тодорлоо. Тэрээр эхний дугаартаа Дуучин Аdele, хоёр дахь дугаартаа дуучин Б.Маралжингоогийн  дүрд хувирч байсан бол харин энэ удаад алдарт дуучин Celine Dion- ийн  дүрд хувирч “That’s The Way It is ” дууг дуулж анхны ялалтаа байгуулж гурван сая төгрөгний эзэн болж анх удаа шүүгчдээс магтаалын үг сонсов.

Шүүгч  Б.Наранзун Энэ бол сайн дуулаачийн тэмцээн биш. Яг түүн шиг байх тэмцээн. Чи энэ удаад маш  сайн байлаа гэсэн бол шүүгч Х.Оюунбилэг Чи сайн судалж, түүний хөдөлгөөнийг маш сайн дуурайж байна. Нүүр хувиргалт маш адилхан болжээ гэв. Шүүгч Н.Онон Өндөр нам ямар хамаатай юм бэ. Хөдөлгөөн нүүр хувиргалт, дуулалт яг түүн шиг л байна хэмээн магтав.

Г.Нараа

 

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …