Элдэв хэл ам гардагч ч тэгсгээд намжааж чаддагаараа алдартай Архи пивоны үйлдвэр болох АПУ ХК-д өнгөрөгч хагас сайн өдөр нэгэн ноцтой үйл явдал болжээ. Тодруулбал, АПУ компанийн 30 настай нэгэн ажилтан байгууллагынхаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаад гэнэтхэн ухаан алдан унажээ. Түүнийг тэр даруйд АПУ компанийн харьяа байгууллагын нэг болох Интермед эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар нас барсан гэнэ.
Ямартай ч АПУ-ын ажилтан ажлын хэтэрхий ачааллаас болж ийн нас барсан уу, эсвэл өөр шалтгааны улмаас өнгөрсөн үү гэдгийг тогтоохоор холбогдох байгууллага ажиллаж байгаа юм байна. Энэ тухай мэдээллийг бид эргэн хүргэх болно.