Татах тамхи, унах машинаас чинь авах татвар ингэж нэмэгдэнэ

 

Тамхи, машины татвар ингэж нэмэгдэнэ

 

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Энэ тодотголд тусгасан долоо төрлийн татварын гурав нь ирэх тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Чухам яагаад татвар нэмэв, татвар нэмэхээс өөрөөр улсын төсвөө бүрдүүлэх боломж байхгүй байсан уу гэдэгт олон хүн шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тэгвэл ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн алдагдлыг нөхөх шаардлага тулгарч буй. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуултаас шалтгаалдаг Монгол Улсын эдийн засаг өнөөдөртөө гал намжаах арга хэмжээ бол татвар нэмэх гэдгийг Сангийн яам хэлж буй.

    Татвар нэмэхээс илүү татвар төлдөггүй далд эдийн засгийн ил болгож, татвараа бүрдүүлж болоогүй юм уу гэх асуултыг тавих хүн олон бий. Тэгвэл Сангийн яамны зүгээс далд эдийн засгийг бууруулахад гарах үр дүн нь богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй, дунд, урт хугацаанд хэрэгждэг онцлогто учраас өнөөдрийн үүсээд байгаа хүндрэлээс гарахын тулд тодорхой хэмжээний татвараа нэмэх замаар төсвийн орлогоо нэмж байгаа гэдгийг тайлбарлаж буй. Далд эдийн засгийг ил болгох, түүнийг ил болгох бүртгэлжүүлэх ажлыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

ТАТВАР НЭМЭХ НЬ АРД ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖИД БИШ, НЭГ ХЭСЭГ ХАМААРНА

Татварыг хэрэглээнд, орлогод, хөрөнгөнд ногдуулдаг. Төсвийн тодотголд туссан гурван төрлийн татвар нь нийт иргэд, аж ахуйн нэгжид биш нэг хэсэгт нь хамаарч байгаа гэнэ. Төсвийн зардлыг огцом бууруулах нь эдийн засагт сөрөг нөлөөллийг бий болгоно. Энэ арга хэмжээг эдийн засагт шок өгөхгүйгээр аажим аажмаар бууруулах нь бидэнд эерэг нөлөөллийг авчрах давуу талтай. Иймээс төсвийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор зардлыг огцом нэмэгдүүлэхгүйгээр дутагдаж байгаа төсвийн алдагдлыг нөхөх орлого олох нь илүү зөв арга зам болно гэдгийг албаныхан хэлж буй. Тэдний хэлж буйгаар нэмэгдэж байгаа татварууд нь нийгэмд цочрол өгөх, нийтийг хамарсан орлогын нэмэгдлээсээ илүү тансаг, зохисгүй хэрэглээтэй, эсвэл илүү боломжтой хэсгээсээ орлого дайчлах нь зохистой арга хэмжээ гэж тодорхойлж буй.

ТАВДУГААР САРЫН 1-ЭЭС НЭМЭГДЭХ ГУРВАН ТАТВАР

Төсвийн тодотголд тусгасанаар ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжих гурван татварын нэг нь Импортын тамхины гаалийн албан татвар. Тамхины татварыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлснээр 2017 онд 20 тэрбум төгрөг буюу Импортын гаалийн албан татвараас 18,7 тэрбум, Импортын НӨАТ-аас 1,8 тэрбум төгрөгийн орлогыг улсад төвлөрүүлнэ. Ирэх хоёр жилийн хугацаанд 53 тэрбум төгрөгийг улсын орлогод төвлөрүүлэх нь.

/тайлбар:Импортын тамхинаас авах татварын хувь/

Барааны нэр НӨАТ   Гаалийн  татвар
1 Түүхий тамхи, тамхины хаягдал 5 30
2 Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар болон нарийн ороосон сигар болон янжуур 5 30
3 Усан хоолойгоор татах зориулалттай тамхи 5 30
4 Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи 5 30
5 Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи 5 5
6 Нэгэн төрлийн болгосон эсвэл сэлбэдсэн тамхи 5 20
7 Хамрын тамхи 5 20
8 бусад 5 20

Ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжих бас нэгэн татвар бол Хадгаламжийн хүүгийн авах татвар. Бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувиар татвар авч эхлэхээр 2017 онд 43, 2018 онд 88, 2019 84 тэрбум төгрөгийг тус тус улсын орлогод төвлөрүүлнэ. Гэхдээ 100 сая төгрөгөөс дээш арванхоёр сар хүртэлх хугацаатай хадгаламж эсвэл 100 сая төгрөгөөс дээш хугацаагүй хадгаламжаас бусад төрлийн хадгаламжийн хүүгийн орлогыг хуулийн дагуу 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл татвараас чөлөөлөх аж.

Манай улсад нийт 800 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас, 500 мянга орчим нь хөдөлгөөнд оролцдог байна. Үүнээс 80 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь өнөөдрийн нийслэл хотод нүүрлээд байгаа агаарын бохирдлын бас нэг шалтгаан болж байна. Үүнээс гадна автомашинтай холбоотой хамгийн том асуудал нь замын түгжрэл юм. Засгийн газрын зүгээс автомашин эзэмшигчийн жил болгон төлдөг татвар /Агаарын бохирдлын төлбөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Автозам ашигласны төлбөр/ -ыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлж байгаа юм. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4-47 сая төгрөгөөр нэмэгдүүлж байна.

/Тайлбар:Автомашины татвар/
/Тайлбар:Автомашины татвар/
Эх сурвалж: Erdenetinfo

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …