Өнөөдөр Бөхийн өргөөнд “Оюутны тангараг өргөх ёслол болно. Энэхүү арга хэмжээнд МУ-ын ерөнхий сайд Л.Алтанхуяг, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэл хотын захирагч Э. Бат-Үүл нар оролцоно. Мөн Их дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт 08:00-10:00 хооронд болно. Тухайлбал,
8:30 цагт Орчлон дунд сургууль
9:00 цагт Монгол улсын их сургууль
10:00 цагт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн нээлт тус тус болно.
11:00 цагаас “Хан-Уул Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг” дээр Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгийг хууль бусаар нураах гэж байгаатай холбоотойгоор эмнэлгийн эмч ажилчид мэдээлэл хийнэ.
11:00 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талбайд Хөдөө орон нутгийнгийн эрүүлийг хамгаалах салбарынханд “түргэн тусламжийн шинэ машин” олгоно.
10-12 цагийн хооронд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага” өөрсдийн байрандаа хэдлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт ХАНХЯ-ны сайд С.Эрдэнэ Удирдлагийн академи дээр хүндэтгэлийн хичээл заана.
14:00 цагт ЭМЯ-ны хурлын А зааланд хэвлэлийн бага хурал болно. “Эрүүл мэндийн яамнаас 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа. Уг нэг сарын аян хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.
Ugluu.mn