Монгол улсад хэрэгжиж байгаа хуулийн зүйл заалт бүр иргэн та бидний язгуур эрх, ашиг сонирхол, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг тогтоох, чиглэлээр иргэн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл өмгөөлөгч гэдэг хүн дээрх хууль ёсыг Монгол улсын иргэн, харьяалалгүй, хүн, гадаадын иргэн, хуулийн этгээдэд адил тэгш үйлчлүүлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхолыг, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхааран ажиллах эрх зүйн мэдлэг чадвартай хүн юм. Үүний тулд өмгөөлөгч хүн бүр хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, ёс суртахуунтай, хүнийг ойлгох сэтгэлтэй байх хэрэгтэй.
Иргэд та бид хүн л юм заримдаа алдаж эндэж, эрх ашгаара хохирох явдал гардаг. Энэ тохиолдолд хууль зүйн салбарт мэргэжлийн үйл ажилагаа эрхэлдэг өмгөөлөгч нарт ханддаг. Бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж, хууль ёсны хүрээнд хамгаалж өгнө хэмээн итгэхдээ иргэд бүх зүйлээ тэдэнд итгэж ярьдаг. Өмгөөлөгч нар ч гэсэн хуулиараа бусдын нууцыг хадгалах, бусдад задруулахгүй байх үүрэг хүлээхийн зэрэгцээ мэргэжлийн ажлынхаа дагуу олж авсан мэдээллээрээ бусдыг шантаажлахгүй байх үүрэг хүлээсэн байдаг.
Гэвч таны итгэсэн өмгөөлөгч итгэл эвдэн, таны тухай мэдээллийг олон нийтэд цацаад зогсохгүй, таниар далимдуулан өөрийнхөө алдар хүнийг өсгөх гээд байвал яах вэ. Товчхондоо бусдын “зовлон”-гоор далимдулж өөртөө үнэлгээ олж авахыг зорьж байгаа өмгөөлөгчийг өмглөөлөгч гэж хэлэх үү.
Хуулийн нэр барьж, хэвлэлийн хурал хийлгэн, телевизийн камер харахаараа олны өмнө “хазааргүй морь” мэт “дүүхэлзэн” элдвээр шоуддаг атлаа яг хууль эрх зүйн мэдлэг, үндэслэгээ нотолгоонд тулгуурлан өмгөөллийн ажлаа хэрэгжүүлэх тухайд маруухан өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг хэрэгжүүлж чадахгүй.
Нэг хэсэг эрх зүйч А.Эрдэнэбилэг, Хуульч Х.Бат-Ялалт нарын хүмүүс олон нийтэд сенсаацитай асуудал бүрд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа нэрээр хэвлэлийн хурал хийж нийтэд мэдээлж, өөрсдийгөө “рекламддаг” байсан бол өдгөө тэдний араас Г.Батбаяр хүч түрэн орж ирлээ.
Тэрбээр хаана сенсаацитай асуудал байна тэнд очин, юуны өмнө хэвлэлийн хурал хийлгэн баахан хууль тайлбарлан “сүржигнэнэ”. Тэр үнэхээр шилдэг сайн өмгөөлөгч юм бол олон нийтийг хамарсаан, сенсааци ихтэй хэргүүдийг өмгөөлөөд тэндээсээ өмгөөлөгчийн хөлс өндөр авах ёстой. хэлэх ярих бүрдээ хууль шударга ёсны тухай ярьдаг өмгөөлөгч маань улсад ямар хэмжээний татвар төлдөг юм бол. Гартаа алтан цаг зүүж, хуруундаа алтан бөгж гялалзуулсан өмгөөлөгч нэрт маань үйлчлүүлэгчийнхээ талд асуудлаа шийдүүлдэггүй атлаа ийм хэмжээний мөнгөө хэрхэн олдог нь сонин.
Гэтэл чадварлаг өмгөөлөгчид чимээгүйхэн үндэслэл нотолгоо бүхий баримтууд дээрээ “ажиллан” түүнийгээ шүүх хурал дээр гаргаж, үйлчлүүлэгийнхээ талд асуудлыг шийдүүлээд явдаг. Мэдлэг чадвар султай өмгөөлөгч л асуудлаа олоны анхаарлын төвд хүргэн, өөрийн талд шийдвэрлүүлэхийн тулд хэвлэлиййн баатар болдог уу гэлтэй.
Өмгөөлөл хийнэ гэдэг “хэвлэлийн хурал хийж сүржигнэнэ” гэсэн үг биш гэдгийг эрх биш иргэд олон нийт одоо ойлгодог болсон бизээ. Өмгөөлөгчийн нэр зүүсэн, мэдсэн сурсан нь маруухан, бичиг үсгийн боловсрол нимгэнтэй, эрхзүйн мэдлэг дутуу дулимагаасаа болж үйлчлүүлэгчээ удаа дараа хохироосон, бусдыг өмгөөлөх нэрээр “залилан” хийдэг хүний бүр хийх ёстой ажил биш юм. Г.Батбаярын хувьд 2012 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт Хуулийн мэргэжилтнээр ажиллахаар сонгон шалгаруулалтад орсон ч тэнцээгүй гэдэг.
Ямартай ч өмгөөлөгч гэсэн сүржин нэртэй, даржин үйлдэлтэй Г.Батбаяр нарын хүмүүст иргэд итгэхээ өнгөрөв бололтой.
А.Дорж
Эх сурвалж: Medeel.mn