Улс төрийн менежер О.Чулуунбилэг Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” …
Tag Archives: иргэний нийтлэл
November, 2017
-
16 November
“Богдоо боов хайрла” менежмент
Улс төрийн зах зээл дээр ноёрхож буй эрх баригч хүчний хамгийн түрүүнд анхаарах стратеги бол өөрийн шийдвэр гаргагчдын төрийн нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдын “сэтгэлийг татах”, өөрсдийг нь эрх мэдэлд хүргэхэд хатуу дэмжсэн нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих явдал байдаг. Чухам үүний дараа л өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, илүү тогтвортой, бүтээмжтэй ажиллах …
-
1 November
“Монгол тулгатны 100 эрхэм” (Хакүхо М.Даваажаргалын оролцсон)-ийг үзсэн тэмдэглэл
Удтал хүлээлгэсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хоёр удаа үзлээ. Нэг удаа үзэх гэж нэг өдрийг элээж нийтдээ амьдралынхаа хоёр өдрийг ийнхүү өнгөрөөв. Үзсэн сэтгэгдлээ товчхон тэмдэглэснээ хүргэж байна. ХӨТЛӨГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.Баттулгыг ард түмэн хүндлэн хайрлахын нэг шалтгаан, Ерөнхийлөгчийн сэнтийд хүрэхэд хамгийн чухал нөлөөлсөн зүйл бол энэ нэвтрүүлэг. Тэр санхүүжүүлж, өөрөө хөтлөн явуулахаас эхлээд бүхий л талаар энэ …
-
1 November
Төрийн албаны манаач
Төрийн албаны тухай хуулийн эргэн тойронд АМИАРАА ХАМГААЛСАН МЕРИТ ТОГТОЛЦОО 1882 онд болсон үйл явдал. АНУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Жеймс Гарфиелд буудуулан амь насаа алдсан дуулиант хэрэг гарсан юм. Улс төрийн намын нөлөөллөөс төрийн албыг салгахын төлөө зүтгэж явсан түүнийг журмын нөхөр нь хөнөөжээ. Хүссэн албан тушаалд нь томилоогүйд хорсон өшөөгөө авсан хэрэг л дээ. “Бидний хөрөнгө мөнгө, дэмжлэгээр сонгуульд …
October, 2017
-
2 October
“Машин угаалга” #1
Судлаач Ч.Сосормаагийн шинэ нийтлэлийг хүргэе. Бразилийн улс төр, нийгмийг донсолгосон авлигын хэргийн тухай эрэн сурвалжлах сэтгүүлч, зохиолч Владимир Нетогийн бичсэн “Машин угаалга” ном 2016 онд хэвлэгдэж, тэр даруйдаа хамгийн гүйлгээтэй, шилдэг номоор шалгарчээ. Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн эл авлигын хэргийг 2014 оноос эхлэн шалгаж өнгөрсөн хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татаж, 160 хүнийг саатуулан хорьж, 10 …
April, 2017
-
19 April
Өмгөөлөгч нэрээр үйлчлүүлэгчээ хохироодог Г.Батбаяртангуудад бүү ханд…
Монгол улсад хэрэгжиж байгаа хуулийн зүйл заалт бүр иргэн та бидний язгуур эрх, ашиг сонирхол, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг тогтоох, чиглэлээр иргэн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Тэгвэл өмгөөлөгч гэдэг хүн дээрх хууль ёсыг Монгол улсын иргэн, харьяалалгүй, хүн, гадаадын иргэн, хуулийн этгээдэд адил тэгш үйлчлүүлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхолыг, хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх …
-
19 April
Нийтлэлчийн булан: ЛАМ ХҮН…
Лам хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэдгийг миний бие аз завшаан таарч нүдээр харж, сэтгэл зүрхэндээ шингээж авсан билээ. Тэр ой ухаанд минь ЛАМ ХҮН хэмээх агуу гайхамшигтай уран зураг, хана хэрэм мэт бат бэх ойлголтыг бүтээсэн хүмүүсийн манлай нь миний “ГА”-гийн багш НАЦАГ гэж нэгэн насаа Өндөр гэгээний үүсгэсэн хийдийн хурал номыг таслахгүйн төлөө зориулсан, хүнд хэцүү цагт …
-
18 April
Нийтлэлчийн булан: Оролцоотой төсвөөрөө алдартай аз жаргалын боомтынхон
“Ардчиллаа иргэдийн шууд оролцоогоор авран хамгаалъя” Порто Алегре бол Бразилийн өмнөд хэсэгт орших Рио Гранже до Сул мужийн нийслэл. Монгол хэлнээ “Аз жаргалын боомт” хэмээх утгатай энэхүү ногоон байгууламжаар хүрээлэгдсэн хот нь 1,5 сая оршин суугчидтай. Засаг захиргааны нэгж нь 17 дүүрэг, 83 хороодод хуваагдана. Энэ даруухан хот иргэдээрээ төсвөө шийдүүлдэг, шууд ардчиллын өлгий хот гэдгээрээ дэлхийд нэрд гарчээ. 1990 …
March, 2017
-
6 March
Өрийн занганаас өндийсөн Аргентин
“Аргентины туулсан замыг өөр ямар ч улс давтах ёсгүй” Бүгд Найрамдах Аргентин Улс бол эдийн засгийн хөгжлөөрөө Латин Америкт гуравт, Өмнөд Америктаа Бразилийн дараа удаална. Их хорийн гишүүн энэ орон эрчимжсэн хөдөө аж ахуйтай, төрөлжсөн аж үйлдвэртэй, эрдэс баялаг арвинтай бөгөөд худалдаа үйлчилгээнээсээ ДНБ-ийхээ 60 хувийг бүрдүүлдэг том гүрэн юм. Аялал жуулчлалаас жилдээ 17 тэрбумыг шууд олдог бол шууд …
December, 2015
-
20 December
Ус- Үнэлж боломгүй эрдэнэ баймаар
Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байгаа энэ үед захын түцнээс 50 төгрөгөөр худалдаад авчих зүйл үнэндээ байхгүй болжээ. Хамгийн багадаа зуун төгрөгтэй байж гэмээнэ ганц ширхэг бохь л худалдаж авч хүчрэх нь. Харин миний халаасанд байгаа 50 төгрөгөнд ирэх ганц зүйл нь ус. Өөрөөр хэлбэл, одоогоор монголчуудын хэн нэгэн нь цангаад үхчихээгүй болохоор усны …
August, 2015
-
11 August
Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё
Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ. Сэтгүүлч Б.Галаарид Эрдэмтэн гэсэн болгон эрдэмтэй гэдэгт эргэлзэх цаг ирж. Эргэлзээд зогсохгүй нягтлах цаг болж. Монголчууд …