Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр батлав

Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаанаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2 тэрбум 107 сая төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

Наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.

Санал болгох мэдээ

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

​Газраа чөлөөлсөн иргэн хоосон батламж өвөртлөн үлддэг, байр захиалсан иргэд залилангийн хохирогч болдог байсан тогтолцоог …