Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан түрээсгүй худалдааны газар байгуулна

Ерөнхий боловсролын сургуулиуд өчигдөр /09 сарын 01/ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бол өнөөдөр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн  хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэ жилийн хувьд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг авахын тулд заавал томоохон зах, худалдааны төв рүү явж цаг хугацаа алдахгүйгээр гэрийнхээ ойролцоогоос худалдаа хийх боломжтой болсон.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 6 дүүргийн 20 байршилд хичээлийн хэрэгслийн түрээсгүй худалдааны цэгүүдийг ажлуулсан юм.
Цаашид ч энэ худалдаа үргэлжлэх  бөгөөд дүүргүүдэд долоо хоног бүрийн бямба, ням гаригт тодорхой заасан байршилд   иргэдэд зориулсан үйлчилгээний  цэгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.  Харин дээрхи захад худалдаа эрхлэгчдээс лангууны түрээс авахгүй, зөвхөн хог хаягдлын хураамж авна. Энэ ажлын хүрээнд Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан журам гаргах юм. Журам батлагдсаны дараа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан түрээсгүй худалдаа явуулах газар, үйлчилгээний хяналтыг хэрхэн тавих заавар  тодорхой болж иргэд үйлчилж эхэлнэ. Ингэснээр нийслэлийн зүгээс жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийг дэмжээд зогсохгүй,  оршин суугчдад худалдаа үйлчилгээ ойртох давуу талтай юм.
Ugluu logo

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …