Цэвэршилтийн үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсдэг

Цэвэршилт ясны сийрэгжилт

  • Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг байна.
  • Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч (resorption), шинэ эрдсээр солигдож (formation) тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах үед эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс хэврэгшиж хугарах эрсдэл нэмэгдэнэ.
  • Цэвэршилтийн үед ясны ресорбци нь шинээр төлжих процессоос 2-3 дахин хурдан явагддаг.
  • Ясны сийрэгжилтээс улбаалан хугарал нь нурууны, ташаан толгойн, бугуйны ясанд илүү тохиолдоно.
  • Ясны сийрэгжилт нь цэвэршилтийн урьдал үеэс аажмаар эхлэж цэвэрших явцад маш хурдацтай явагдах бөгөөд цэвэршилтийн дараах эхний 5-10 жилд эрчимтэй үргэлжилдэг байна.
  • Цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийн өвчин
  • Хөдөлгөөний дутагдлаас улам эрсдэл нэмэгддэг
  • 3 эмэгтэйн нэг, 5 эрэгтэйн 1 –д тохиолддог

Ясны сийрэгжилтийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

  • Эмчилгээний зорилго:

– Ясны сийрэгжилтийн эрсдлийг тогтоож, хугарлын эрсдлийг бууруулах, биеийн өндөр намсахыг зогсооход чиглэгдэнэ.

– дааврын болон дааврын бус

  • Хоолны дэглэм:

– Ногоон навчирхаг хоол, вандуй, эрдэнэ шиш, сүү, сүүн бүтээгдэхүүн аль болохоор өргөн хэрэглэнэ.

– Кальци карбонат, Мg, Аминдэм Д агуулсан хоолны нэмэлт тэжээл хэрэглэж байх.

  • Амьдралын хэв маяг:

– Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

– Тамхи, архины хэрэглээг бууруулах

– Каффейны хэрэглээг бууруулах

Ясны сийрэгжилтийн эмчилгээнийн зөвлөмж:

  • Ясны эрдэс бодисын нягтрал тогтвортой, эсвэл ихсэж байгаа бол эмчилгээнд үр дүн өгч байна гэж үзэх ба үүний эсрэгээр ясны эрдэс бодисын нягтрал буурч байвал эмчилгээг эргэн хянаж эмийн төрөл, тунг өөрчилнө.
  • Тухайн эмэгтэйд ясны хугарлын туйлын эрсдэл байгааг эрсдэлт хүчин зүйлүүд, тухайлбал нас, урьд нь хугаралд өртөж байсан, глюкокортикойд эмчилгээ хийлгэж байсан зэрэгт үндэслэн тогтооно.
  • Цэвэршилтийн насны эмэгтэй өдөрт 1500 мг кальци, 800 IU аминдэм дэм авч байвал хангалттай гэж үзнэ.Гэхдээ энэ нь ясны сийрэгжилт нэгэнт үүссэн тохиолдолд учирч болох хугарлаас хангалттай урьдчилан сэргийлж чадахгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.
  • Даавар орлуулах эмчилгээ нь цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулахад, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэхэд сонгомол эмчилгээ боловч нэгэнт оношлогдсон ясны хугарлаас хамгаалж чадахгүй болно.
  • Яс хугарч байсан өгүүлэмжтэй эмэгтэйчүүд ясны эрдэс бодисын нягтралын шинжилгээнд заавал хамрагдсан байх
  • “Т” үнэлгээ – 2.0 доош гарсан тохиолдолд ясны сийрэгжилтийн эрсдлийг бууруулах эмчилгээ эхэлнэ.
  • Ралоксифен эмчилгээг нурууны ясны хугарлын эрсдлийг бууруулахад хэрэглэнэ.
  • Паратиройд булчирхайн дааврыг хүнд хэлбэрийн ясны сийрэгжилтийн үед үүсч болох нурууны, ташаан толгойн ясны хугарлаас сэргийлэхэд хэрэглэнэ.

Эх сурвалж:ЭХЭМҮТ

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …