Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байна

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна.

Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм.

Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийллээ.

ОХУ, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын цэргийн алба хаагчдыг Оросын цэргийн төрөл бүрийн сургуулиудад хөнгөлөлттэй болон тусламжийн журмаар сургадаг бөгөөд хоёр орны хамтарсан “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулийг хоёр талдаа харилцан хамтран зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …