Монгол Улс Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

 Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг, Макаод үйлчилдэггүй юм. Эдгээр бүс нутагт зорчих монгол иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа, мөн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байгаа зэргийг харгалзан Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Макао хооронд Ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …