Н.Энхбаяр хуульд зааснаар нэр дэвших боломжгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэг дэхь хэсэгт зааснаар УИХ-д суудалтай намууд дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэж заажээ. Эндээс УИХ-д суудалтай Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол Ардын Хувьсгалт нам /О.Баасанхүү нэг суудал авсан/ зэрэг намуудаас гурван хүн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой болоод байна.

МАН-д буюу эрх баригчдад бодсон хүн бий биз. Харин АН-д Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой олон хүн байна. Тэдний дунд нэг тэрбум төгрөгийн босго тавьж, түүнийг давж чадах хүнийг буюу хөрөнгөтэй хүнийг намаа төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж магадгүй гэсэн яриа гараад байна.

Тэгвэл МАХН-аас нэр дэвших хүсэлтэй ганц л хүн бий. Тэр нь өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Н.Энхбаяр. Гэвч Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх боломжгүй тухай хуулийн зүйл заалтууд байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн гуравдахь хэсэгт “Эх орондоо байнга оршин суугаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх 5 жилийн хугацаанд тасралтгүй, 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй …” гэсэн заалт байна. Энэ заалтаар байсгээд л БНСУ-д эмчилгээ хийлгэхээр оддог, хоригдож гарч ирээд тус улсад багагүй хугацаанд амьдарсан гэх шалтгаанаар Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Тэгээд ч сүүлийн таван жилд Н.Энхбаяр Монголд байнга оршин суугаагүй гэдгийг хэвлэлд гарсан мэдээллүүд, хилээр гарсан штампаас харж болно.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …