Суга хөлөрч эвгүй үнэр ханхлах нь хэцүү асуудлын нэг шүү дээ. Ялангуяа халуун дулаан улиралд ямар нэг арга хэмжээ авахгүй бол бүр ч хэцүү.
Суга хөлөрч эвгүй үнэр ханхлахыг хулмас гэх бөгөөд үүний учир шалтгааныг товчхон тайлбарлая. Хүн халуун орчинд халууцах юм уу огцом эрс хөдөлгөөн хийх, удаан алхах гэх мэтээс үүдэн хүний бие организмын халуун температур нэмэгддэг. Энэхүү халууныг хэвийн жинд барихын тулд суганы хэсгийн булчин ажиллаж халууныг эсэргууцэн хөдөлгөөнд ордог. Ингэж ажилласнаар хөлс ялгаруулж эхэлнэ. Хүний суга нь нэг үгээр хэлбэл хүний биеийн агаар цэвэршүүлэгч гэсэн үг юм. Хөлс эвгүй үнэртэй байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд хүний биед хуримтлагдсан хэрэггүй бактер хөлсөөр дамжин гадагшилдаг тул суганы үнэр таагүй байдаг аж.
За ингээд суганы энэхүү асуудлыг шийдвэрлэхийг хүсвэл дараах аргуудыг санал болгож байна. Эдгээр аргуудыг үр дүнтэй хэрэглэхийн тулд заавал усанд орж байхдаа хэрэглэх ба суганы үсийг хусаж цэвэрлэсэн үедээ хэрэглэвэл илүү тохиромжтой.
1. Усанд ойр ойрхон орох – Ялангуяа халуун дулааны улиралд суга ихээр хөлөрдөг бол залхууралгүй өдөрт 2-3 удаа усанд орж сугаа угааж байвал хөлрөлт болон суганы эвгүй үнэр гарах нь аажмаар багасч эхэлнэ.
2. Хүнсний сода – Хүнсний соданы байгалийн бүтэц нь шингээх чадвар сайтай байдаг бөгөөд усанд орж бие зөөлөрсний дараа суга болон биеийн бусад хөлрөмтгий хэсэгт хүнсний содыг түрхэж сайтар үрж иллэг хийгээрэй. Сода нь арьсны цаана үлдсэн илүүдэл хөлсийг шингээхээс гадна арьсний томорсон нүх сүвийг агшаадаг тул байнга хэрэглэж заншвал хөлрөлт багасах үр дүн гарна шүү. Маш их хөлөрдөг бол усанд орох болгондоо зөвхөн хөлөрдөг хэсэгт хэрэглэж болно. Хөлрөлт гайгүй бол 7 хоногт 3 удаа усанд орохдоо хэрэглээрэй.
3. Эрдэнэшишийн цардуул – Хүнсний содатай яг адилхан үр дүнтэй бөгөөд усанд орохдоо хүнсний содатай 50*50 харьцаатай хольж хэрэглэж болно.
4. Цагаан цуу – Суганаас ялгарах муухай үнэрийг үүсгэж байгаа бактерыг устгах хамгийн шилдэг арга гэж хэлж болно. Үүгээр ч зогсохгүй дахин төлжиж гарах шинэ бактерыг ч устгана. Усанд ороод нойтон биетэй байхдаа цагаан цууг хөвөнд шингээж хөлрөмтгий хэсгийг сайтар үрж арчина. Эсвэл баньтай усандаа 50-60мл цагаан цуу хийж усанд ороорой.
5. Нимбэгний шүүс – Цагаан цуутай адилхан маш сайн үр дүн өгөх бөгөөд үнэрийг арилгаж арьсийг гуужуулдаг ид шидтэй юм. Усанд орохын өмнө ваньтай усандаа 2 ширхэг бүтэн нимбэгний шүүсийг сайтар шахаад тэгээд л хүссэнээрээ усандаа орж 15-25 минут хэвтээрэй. Эсвэл усанд орсны дараа суганы хэсэгт нимбэгний шүүсийг цацаж үрж болно. Орой унтахдаа энэхүү аргаар сугыг арчиж үрээд хонуулаад өглөө усаар зайлж цэвэрлэж ч болно.
6. Давстай бүлээн ус – Хөлсөө дарах шаардлагатай байгаа ч дээрх зүйлс байхгүй бол энгийн давсыг бүлээн усанд шингээгээд хөл, суганы хэсгийг арчиж үрж сайтар цэвэрлээд 8-10 минут байлгана. Энэ нь бактерыг дарж, үнэрийг устгана.
7. Яншуй – Энэхүү сэнгэнэсэн сайхан амттай ургамлыг хоол хүнсэндээ байнга хэрэглэж заншаарай. Түүхийгээр нь ч зажилаад идэж болно. Хоолны хачир болгон хэрэглэ. Бүлээн усанд хийж цай болгон хандлан ууж болно. Энэ нь хөлрөлтийг дотроос нь эмчлэх болно.
8. Ус их уу – Өдөрт 8-10 чадвал 9-13 аяга цэвэр ус ууж байх хэрэгтэй. Ус нь хүний биеийн халууны тэнцвэрийг хадгалдгаас гадна маш олон сайн талтай тул ингэж ус ууж заншвал хөлрөх чинь аяндаа л багасаад ирнэ.
9. Цэвэр давуун хувцас өмсөхийг илүүд үз -Даавуун хувцас л танд хамгийн зохимжтой шүү. Бусад материалаар хийсэн хувцас арьсанд тохирохгүйгээс хөлрөлт болон үнэрийг улам өдөөж өгдөг.
10. Кока кола, кофе, архи, пиво, тамхи татах – Хөлрөлтийг үргэлж өдөөж ихэсгэж байдаг зүйлүүд тул хэрэглээгээ багасгаарай. Хэрэглэхгүй бол бүр сайн.