Хөл бөмбөгийн хөгжилтэй ишлэлүүд

football1

Хөгжилтэй Роналдо

– Бид нар хожигдсон болохоор хожиж чадсангүй. – (Роналдо)- Бразил

– Хожно гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Би сүүлийн шүгэл дуугараад манайх хасагдсаны дараа ч гэсэн дэлхийн аваргад түрүүлнэ гэж итгэсээр л байх болно. (Петер Шилтон) – Англи

– Би хонгилын үзүүрт лууван олж харсан – Стьюарт Пирс

– Би Италид дасаж чадахгүй нь . Яг л гадаадад байгаа юм шиг санагдаад байна. (Иан Раш) – Уэльс

– Германчуудын эсрэг тоглох үнэхээр хэцүү байдаг юм. Тэдний бүрэлдэхүүнд 11 гадаад тоглогчид багтсан байна. (Стив Ломас)

– Хөлбөмбөгт заримдаа чи гоол оруулах хэрэгтэй болдог  – (Тьерри Анри) – Франц

– Чи зүүн шагай руугаа цохиулсан. Гэхдээ баруун тал нь юм шиг санагдаад байлаа. (Лин Хэндри)

– Хожиж байгаа цагт хожил нэг их чухал биш (Винни Жонс) – Англи

– Шүүгч бараг 15 яардын өндөрт байсан. (Кэвин Киган) – Англи

– Лигтээ түрүүлж л байвал бүх тоглолтдоо ялагдсан ч хамаа алга. (Марк Видука) – Австрали

– Би Барса шиг Италийн багт л тогломоор байна. (Марк Драпер)

– Бид нар тоглолтын 99 хувьд нь  илүүрхсэн. Даанч үлдсэн 3 хувиас тоглолтын үр дүн шийдэгдчихлээ. (Рууд Гуллит) – Недерланд

– Жулиан Дикс хаа сайгүй гүйж байна. Яг л талбай дээр 11 Дикс байгаа юм шиг. (Метро Радиогийн тайлбарлагч)

Жич – Дикс гэдэг нь эрхтэн гэж орчуулагдана

– Цомын тэмцээний хамгийн сайхан зүйл нь Жакт үргэлж Голиатыг унагах боломж байдагт байгаа юм. (Тэрри Батчер)

– Би мөнгөнийхөө 90 хувийг архи, хүүхэнд зарцуулсан. Харин үлдсэнийг нь дэмий үрчихсэн. (Жорж Бэст) – Англи

– Би эхлээд заавал баруун хөлийн пүүзээ өмсдөг юм. Тэгээд мэдээж баруун хөлийн оймсоо өмсөнө. (Барри Венисон)

Ugluu logo

– Хэрвээ чи 0 : 0-ээр ялагдаж байвал Иан Райтаас өөр хэн ч тэнцүүлж чадахгүй. (Робби Ирль)

– Би маш их гайхсан. Гэхдээ үргэлж хөлбөмбөгт намайг юч гайхшруулдаггүй гэж хэлдэг. (Лес Фердинанд)

 

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn