“Моод монголоор дуусдаг” гэдэг яриа олны дунд байдаг ч үнэндээ Монголчууд бид дэлхийн загварын хандлагаас хоцордоггүй төдийгүй мөр зэрэгцэн алхдаг гэж хэлж болно. Түүгээр ч үл барам дэлхийн хэмжээний загварын чиг хандлагыг эх орондоо төлөвшүүлэх, Монголын урлаг соёлын алдартнуудад дэлхийн оддын хэмжээний дүр төрх, хувцаслалт, стиль имиджийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг, энэ чиглэлээрээ чамгүй амжилт гаргасан хувийн стиллистын чиглэлээр ажилладаг байгууллагууд монголд цөөнгүй бий.
Тэдний нэг бол “Энновстайл” ХХК юм. “Энновстайл” (Innovstyle) компани дэлхийн загварын чиг хандлагыг Монголын хэрэглэгчиддээ суртчилах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг эрхлэн явуулахын зэрэгцээ хувь хүний имиджийг бүрдүүлэх чиглэлээр ганцаарчилсан болон нийтийг хамруулсан сургалт, семинарын ажлуудыг 2014 оноос хойш амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Мөн “Энновстайл” ХХК -ийн салбар нэгж болох “Миний хувийн стилист”-ийн хамт олны зүгээс МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн хувийн стиль, имидж, хэв маяг, дүр төрхийг KAREN MILLEN брэндээр бүрдүүлж ажилласан байна.
Манай хамт олны зүгээс хувийн стиль имижээ бүрдүүлүүлэх, орчин үеийн чиг загварын чиг хандлагад нийцсэн хувцаслалт, дүр төрхийг бий болгох чиглэлээр улс төр, урлаг соёлын салбарт ажилладаг хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.
Бидний үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй байх болно.
Манай хаяг:
Салбар 1: Central Tower, 2-р давхар, Karen Millen. Утас: 7744889
Салбар 2: Zaisan Square Center, Энновстайл 5-р давхар Утас: 77408899
Facebook хаяг: Innovstyle
Instagram: Innovstyle
Facebook page: Миний Хувийн Стилист
Ugluu.mn