АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар өрсөлдөнө

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ бүртгэж эхэллээ. Бүртгэл өнөөдөр /2017.05.02/ 09:00 цагт эхэлсэн бөгөөд 13:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Тэгвэл одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүлээд байна. Үүнээс өмнө Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын хүмүүс урьдчилан мэдэгдээд байсан юм. Тэдний хувьд морин цаг /11:40-13:40/-ийг хүлээж байгаа бололтой. Товчхондоо, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн долоон хүн өрсөлдөхөөр болж байх шиг байна. Мэдээж тэд эхлээд нам доторх сунгаанаас гарч ирэх ёстой бөгөөд долоон нэр дэвшигчээс нэг нь шалгарч байж МАН болон МАХН-аас нэр дэвших хүмүүстэй өрсөлдөх юм.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …