Стив Жобс: Эд хөрөнгөнөөс илүү гэр бүл чухал байжээ

-“Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын сүүлчийн захиас-

 

Миний бие бизнесийн ертөнц дэх хамгийн оргил цэгт нь хүрч үзсэн. Бусдын нүдээр бол миний амьдрал амжилтаар дүүрэн мэт харагдаж байгаа. Ажлаас гадна ямар зүйлээс аз жаргал мэдэрдэг вэ гэвэл миний амьдралд үнэхээр бага байх. Хөрөнгө мөнгө, баялаг бол амьдралын зөвхөн нэг хэсэг л байдаг. Түүнд л миний амьдрал дасаж хэвшсэн.

Стив Жобсын хүүхдүүддээ үлдээсэн сүүлчийн захидал

 

Яг энэхүү мөчид, эдгэрэшгүй өвчтэйг гэдгээ мэдэн орон дээр хэвтэнгээ туулсан амьдралаа эргэн нэг харахад, үхэлтэй нүүр тулах цаг улам ойртох тусам эд баялаг хөрөнгөөрөө бахархаж байсан маань ямар ч үнэ цэнэгүй, утгагүй байсныг  ойлгож байна. Түнэр харанхуйд, би сэхээн амьдруулахын машины ногоон гэрэл болон түүнээс гарах шунгинасан дуу авиаг сонсож байна. Надад бурханы амьсгалах чимээ, үхэл хоёр улам ойртож байгаа нь мэдрэгдэж байна.
Бид бүхэн насан туршид амьдрахад хангалттай эд хөрөнгө, баялаг хураасан үед эд баялгаас өөр зүйлийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй юм байна гэдгийг одоо л би ойлголоо. Хүмүүс бид эд баялгаас илүү чухал зүйлсэд анхаарал тавих ёстой. Магадгүй багадаа мөрөөдөж байсан зүйлсэд, хайр дурлалд, урлагт…
Эд баялгийн хойноос зогсолтгүй мөшгиж, зүтгэвэл эрүүл бус, учраа олохгүй хүн шиг болно, яг л над шиг. Бурхан бидэнд, эд хөрөнгөд төөрөгдөх сэтгэл зүрхийг биш, бүх хүний зүрхэнд орших хайрыг мэдрүүлэх тийм мэдрэмж хайрласан. Амьдралд бий болгосон эд хөрөнгийг би өөртэйгөө цуг авч явж чадахгүй. Зөвхөн хайртай хүмүүсээс минь надад үлдээсэн тэр үнэлэшгүй сайхан дурсамжуудыг л авч явж чадна.
Зөвхөн энэ мэт амьдралд олох хайр халамжууд л чамайг дагаж явдаг. Мөн чамд үргэлж хань болж явна, бас чиний явах замыг үргэлж гэрэлтүүлэх хүч чадал нь болох юм. Хайр бол мянган бээрийг туулна. Амьдрал хязгаар гэж байхгүй. Хаашаа явмаар байна, тэгвэл тийшээгээ л яв. Өөрийнхөө хүссэн зорилгодоо хүр. Энэ бүхэн зөвхөн чиний зүрхэнд, гарт тань бий.
Хэрэв хүмүүс надаас хамгийн үнэтэй ор гэж ямар байдаг вэ гэж асуувал би: “өвчтөний ор” гэж хариулна….

Амьдралд чи өөрийнхөө өмнөөс машиныг чинь унаад хүссэн газарт чинь хүргэж өгөх хүн хөлсөлж болно. Мөн чиний өмнөөс ажиллаад чамайг илүү их мөнгөтэй болгох хүн бас хөлсөлж болно. Гэвч чи хэзээ ч өөрийнхөө өмнөөс өвчин тусаад эмнэлэгт хэвтэх хүн хөлсөлж чадахгүй.

Материаллаг зүйлс олдож болно. Гэвч нэг л зүйлийг чи алдсан хойноо дахиж хэзээ ч олж чадахгүй тэр бол “Амьдрал” юм. Мэс заслын өрөө рүү орох гээд хэвтэж байх зуур чи нэг зүйлд харамсах болно. Тэр бол уншиж дуусаагүй байгаа “Эрүүл амьдралын талаарх” гэсэн ном юм.

Би яагаад уншиж дуусгасангүй вэ. Яагаад хэрэгжүүлсэнгүй вэ хэмээн өөртөө харамсана. Цаг хугацааны хувьд амьдралын ямар ч үе шатанд чи амьдарч байгаагаас үл шалтгаалан бид нарын амьдралын “Хөшиг” нэг л өдөр хаагдана.

Гэр бүлээ хайрла, эхнэр хүүхдээ хайрла, найз нөхдөө хайрлаарай.
Биеэ бодож, бусдыг хүндэлж, хайрлаж яваарай.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …