АН-аас зургаан нэр дэвшигч бүртгүүлээд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас найман хүн нэр дэвшихээр яригдаж байсан ч зургаан хүн нэр дэвшихээ илэрхийлж, албан ёсоор бүртгүүллээ. АН-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ тодруулахаар өнөөдөр 09:00-13:40 цагийн хооронд бүртгэлээ явуулж дууссан юм.

Тэгвэл заасан хугацаанд АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга,  Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар бүртгүүллээ. Харин нэр дэвшихээ албан бусаар илэрхийлж байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл, нийтлэлч Баабар нар бүртгүүлсэнгүй.

Тиймээс албан ёсоор бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийн дотор АН-ыг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвших өрсөлдөөн өрнөх юм. Дашрамд дурдахад, АН ялагчаа нийт гишүүдийнхээ санал асуулгаар тодруулна гэдгээ мэдэгдээд буй.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. …