“G20”-ын хэлэлцэх гол асуудал нь “Дэлхийн эдийн засгийн тогтворжилт, Сирийн хямрал” байна

4kollaj-0tled-2ОХУ-ын Санкт-Петербург хотноо есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд  зохиол байгуулагдах “G20”-ын уулзалтаар хэлэлцэх гол асуудал нь “Дэлхийн эдийн засгийн тогтворжилт болон Сирийн хямрал” байх ажээ.

“Их хорийн” шерпа /Орос улсын ерөнхийлөгчийн төлөөлөгч/ Ксения Юдаева ““Их хорийн” ДХУ-аар улс орнуудын удирдагчдын батлах үндсэн гол баримт бичиг нь 8-10 хавсралттай байна” хэмээн мэдэгджээ. Баримт бичигт макро эдийн засаг, санхүү, төсөв татварын асуудлууд, ажлын байр бий болгох ба олон улсын санхүү харилцан хамаарал зэрэг асуудлууд тусгагдах аж. Мөн ДХУ-ад оролцогчид нь олон улсын хөгжилд дэмжлэг үзүүлэх болон эрчим хүч, түүхийн эдийн зах зээлийн тогтовортой хөгжил, цаг уурын өөрчлөлтүүдтэй болон авилгатай тэмцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцаж, тунхаг бичигт “Их хорийн” ажлыг тэр чигээр нь тусгах юм байна. Харин  ДХУ-ын эцэст Орос улсын ерөнхийлөгч В.Путин 9-р сарын 6-нд хэвлэлийн бага хурал хийнэ.

Дашрамд сонирхуулахад, ДХУ-ын эхний өдөр ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зиньпинь, Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон Италийн Сайд нарын зөвлөлийн тэргүүн Энрико Леттатай зэрэг олон төлөөлөгчтэй хоёрт талын уулзалт хийх ажээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков тэмдэглэхдээ, ДХУ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа асуудлуудад Сирийн түгшүүртэй байдал өөрчлөлт оруулж мэдэх юм гэв. Тэрээр хувийн уулзалтуудын явцад сирийн асуудлыг үлдээхгүй нь мэдээж гэв. Орос улс Сирид цэргийн хүчний ажиллагаанаас зайлсхийх дээр урьдын адил идэвхтэй ажиллаж байна гэж Кремлийн төлөөлөгч мэдэгджээ.
Ugluu-logo1

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …