МАН-ын Бага хурал түр завсарлалаа

 

МАН-ын  VIII  Бага хурлыг  түр завсарлууллаа.  Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс   УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын  нэрийг  Бага хуралд оруулсан юм.  Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан бөгөөд дөнгөж сая дуусчээ.  Харин одоо саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх юм байна.  Энэ удаагийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар даргалж, Архангай аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Болормаа оролж байгаа.  Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Тодруулбал,  эхний ээлжид нэр дэвшигчийг тодруулна, улмаар   нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг  батална.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …