МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдлоо

МАН-ын VIII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлаар тус намынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулж,  Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэдгийг МАН-ын генсек Д.Амарбаягалан мэдэгдсэн. Тэгвэл МАН Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээрээ намынхаа дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгожээ. М.Энхболдтой Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өрсөлдсөн бөгөөд Бага хурлын гишүүдийн нууц санал хураалтаар М.Энхболд сонгогджээ.

Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар яригдаж байсан ч тэд нэрээ татжээ. Ингээд санал хураалт болоход М.Энхболд Бага хурлын гишүүдийн 222-ынх нь буюу 85.7 хувийнх нь саналыг авч ялалт байгуулав. Харин Ц.Нямдорж 37 гишүүн буюу 14.3 хувийн санал авчээ.

 

Төгс

 

Санал болгох мэдээ

Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар …