Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8 дугаар сарын 15-ны байдлаар 6481.4 сая ам. доллор, үүнээс экспорт 2526.6 сая, импорт 3954.7 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт 526.1 сая ам. доллар болсон юм.
Энэ үзүүлэлтээр импорт 346.8 сая ам. доллар буюу 8.1, экспорт 179.3 сая ам.доллар буюу 6.6 хувиар буурсан дү гарчээ.
Тодруулбал, 8-р сарын 15-ны байдлаар манай гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан хэрэг.
Нийт экспортод нүүрс 25.5, зэсийн баяжмал 20.1, төмрийн хүдэр 16.5, боловсруулаагүй газрын тос 11, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.7, бохир ноолуур 7.0, цайрын хүдэр, баяжмал 3, хайлуур жоншны хүдэр, баяжмал хоёр хувь үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.