Ялалтын өдөр:Дэлхийн II дайны алдартай гэрэл зургууд

Өнөөдөр Аугаа Эх орны дайны Ялалтын 72 жилийн ойн өдөр тохиож байна.  Дэлхийн хоёрдугаар дайн  1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ. Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.

1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор, дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар, хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдлаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.

1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.

Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авснаар Герман улс бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9 нд дууссан юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан энэ удаагийн фото мэдээ булангааараа  дэлхийн II дайны  алдартай зургуудыг танилцуулж байна.

 Байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч Лидия Литвяк

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …