Оюутолгойн захирлаас Ханбогдод орон сууц барихыг хүслээ

“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв. Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний нөөцийг монгол иргэдээс ахиу бүрдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдын амьдрах нөхцөлийг сайжруулж, орон сууц барих ажлыг Ханбогд суманд даруй эхлэх хэрэгтэйг онцлов.

Эх сурвалж: УУХҮЯ

Санал болгох мэдээ

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын …