Х.Нямбаатарын савсагануур зангийн хор уршиг

Энэ удаагийн Улсын их хуралд учраа мэдэхгүй олон багачууд сонгогдсоны нэг нь Х.Нямбаатар гишүүн юм. Тэрээр СХД-ийн ИТХ-ын даргаар хэлтэй амтай ажиллаж, дарга нартаа сайн “үйлчилсэн”-ийхээ төлөө ийнхүү зөөлөн сандалд тухалсан. Гэсэн ч тэрээр УИХ-ын гишүүн болчихоороо дуртай хуульдаа гар дүрж, өөрийн хүссэнээр, даргын заавраар өөрчилж болно гэж бодсон бололтой. Үүний жишээ нь “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг энэ сарын 10-ны өдөр өргөн мэдүүлж, 11-ний өдөр Их хурлаар хэлэлцүүлэв. Ингэж чадсаныхаа төлөө ч олон гишүүдээс банга хүртсэн. Зарим гишүүдийн санаачилсан хууль нь хэлэлцэгдэхгүй хэдэн сар жилээр хүлээгдэж байхад Х.Нямбаатарынх ийнхүү гэрлийн хурдаар орж ирээд байгаагийн учир шалтгаан ч тодорлоо. Учир нь тэрээр гишүүдийн хүртээсэн банга, асуусан асуултанд “Үгүй ээ, дарга аа” гэхээс өөрийг үнэндээ хэлж чадсангүй.

Х.Нямбаатар гишүүний тухайд гишүүн болсноосоо хойш “Зөрчлийн тухай хууль”-иас авхуулаад маш чухал олон хуулийн төслийг ахалж, хэн дуртайгаа загнасаар батлуулж яваа. Гэвч тэрээр ингэж ажиллаж чадах, эрх зүйн болоод ажлын туршлага байхгүй нэгэн юм. Түүний хүч түрэмгийлэн дараалал дайрч оруулж ирсэн “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгэн аюултай заалт орсон нь “Хэрвээ ААН-үүд Нийгмийн даатгалын санд өртэй бол эрүүгийн элемент гэж үзэх бөгөөд компанийг нь татан буулга хүртэл арга хэмжээ авах” гэсэн утга бүхий заалт аж. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын санд өргүй нэг ширхэг компани олоод ир гэвэл хэн ч чадахгүй. Учир нь бүгд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр явж, эдийн засгийн хүндрэлтэй үед цөөн ч гэсэн ажлын байраа хадгалан үлдэхээр зорьж байгаа. Гэтэл хүүхдийг онгироох амархан байдаг шиг Х.Нямбаатарын савсагнуур зангаас болж олон арван аж ахуйн нэгжүүд хаалгаа барих аюул тулгарч байна.

Эх сурвалж: ardchilal.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …