Г.Ганхүүгийн хүүгийн хүсэл биелэх нь

“Яг түүн шиг” 2 шоуны долоо дахь дугаарын ялагчаар  нууц ноёнтон буюу Г.Ганхүү тодорлоо. Тэрээр энэ удаад Tina Turner-ийн “Simply the best” дууг дуулж анхны ялалтаа байгуулж, шүүгч тус бүрээс  хамгийн өндөр оноо буюу 12 оноо авч шүүгчдээс магтаалын үг сонсов.

Шүүгч Н.Онон:Ямар хөөрхөн юм бэ. Тэр агуу дуучны тембер их ойртсон байна. Дуунд түүний донжийг аймаар гаргасан байна. Донж 100 хувь гарлаа. Үүнийг л Tina Turner гэхгүй юм бол монголд өөр хаана тэр хүн байх юм бэ

Шүүгч Б.Наранзун:Өнөөдөр Ганхүү маань намайг дахин суудлаас маань босгож чадлаа. Чи чадлаа. Тэр хүний карактер бүх зүйлийг донжийг нь олоод чи 110 хувь хийж чадлаа. Би Tina Turner-ыг дуулах болгонд тэр савх шиг 20 хэдтэй хөлийг байнга хардаг.  байлаа. Чиний хөл бол яг л байна.

Шүүгч А.Долгор:Гайхалтай байна. Өөрийнхөө мэддэг зүйлийг хийнэ гэдэг гоё байна. Нүүр хувиргалт түүний хөдөлгөөнийг яг түүн шиг л хийлээ. Би түүний хөлийг яах бол гэж бодож байлаа. Чиний хөл бол яг л түүний гайхалтай хөл байлаа.

Долоо дахь дугаарын ялагч  нууц ноёнтон Г.Ганхүү:Ялах нь чухал биш оролцох нь чухал. Та нар бүгдээрээ ялагч, гайхамшигтай залуус шүү. Манай хүү их баяртай байгаа байх. Аав аа та ялаарай гээд л. Би түүнд ялах юм бол ялагчийн мөнгөөрөө дугуй авч өгнө гэж амласан. Хүүдээ дугуй авч өгнө хэмээн сэтгэгдлээсээ хуваалцcан юм.

Ингээд уншигч та бүхэндээ “Яг түүн шиг -2” шоуны долоо  дахь  дугаарын ялагчаар тодорсон Г. Ганхүүгийн  үзүүлбэрийг хүргэж байна.

 

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …