СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтов.

Мөн хуралдаанаар Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн бус байгууллагуудыг бүртгэх, зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцлээ. Шударга сонгуулийн төлөө  иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх зөвшөөрөл олгохоор шийдвэрлэв. Энэ сүлжээ нь хэвлэл, мэдээллийн, сонгуулийн автоматжуулсан системийн, сонгуулийн кампанит ажлын санхүүжилт гэсэн чиглэлээр хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ажээ

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …