Холливудын оддоос дутахааргүй нас бол тоо гэдгийг батлан харуулж яваа чадварлаг эмэгтэй бол яахын аргагүй “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг билээ.
У.Уранчимэгийн зохиол болох 2016 оны 3-р сард нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны дэлгэцийн дөрөв дахь уран бүтээл буюу “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино “Cinema Awards”-д 10 номинацид нэр дэвшжээ.
Тодруулбал, Шилдэг нүүр хувиргагч – Г.Хос-Эрдэнэ, Шилдэг дууны найруулагч – Мехиа Рикардо, Шилдэг хөгжмийн зохиолч – Л.Балхжав, Шилдэг зураглаач – Д.Ангараг, Шилдэг зураач – Ц.Хүрэлбаатар, Шилдэг зохиол – У.Уранчимэг, Шилдэг эмэгтэй гол дүр – А.Ганчимэг, Шилдэг эрэгтэй гол дүр – П.Цэрэндагва, Шилдэг туслах эмэгтэй дүр – У.Уранчимэг, Шилдэг найруулагч – У.Уранчимэг, Шилдгийн шилдэг уран бүтээл зэрэг нийт 10 номинацид өрсөлдөж байна.
Гавьяат жүжигчин У.Уранчимэг тус киноны зохиолч, найруулагчаар ажиллахын хажуугаар “Атганд үлдсэн эрдэнэ” киноны гол дүр болох СТА А.Ганчимэгийн тоглосон Тайван гэх залуугийн ээжийн дүр болох туслах дүрд тун чадварлаг тоглосон билээ.
“Cinema Awards”-д чадварлаг жүжигчин У.Уранчимэгийн зохиол “Атганд үлдсэн эрдэнэ” кино 10 номинацид өрсөлдөж байгаа бол У.Уранчимэг өөрөө 4 номинацид нэр дэвшиж байна.
Тухайлбал, Шилдэг зохиол, Шилдэг туслах эмэгтэй дүр, Шилдэг найруулагч, Шилдгийн шилдэг уран бүтээл номинацид юм.
Монголын кино урлагийн шилдэг уран бүтээлийг шалгаруулах “Cinema Awards” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр орой “Корпорейт Конвеншн Центр”-т болно. Тус наадмаар “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны уран бүтээлчдэд шагналын хур буух биз ээ.
Г.Нараа