Жирийн иргэний биед халдаж хүнд гэмтээсэн цагдаагийн алба хаагчийг цагдан хорьжээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “River sounds” цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан Б бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан билээ. Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тархинд нь цус харвасан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн байдалтайгаар хүргэгдэн иржээ.

Эх сурвалжийн мэдээллэсэнээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч Б-г цагдан хорьжээ. Улмаар хэргийг нь Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …