Нэг хэсэг Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг В.Мөнгөнчимэг гэгч эмэгтэй хэвлийгээсээ 2000 орчим чулуу гаргаж, уран нарийн хийцтэй бурхан хүртэл төрүүлж, Сүхбаатар жанжны дүрстэй зоосон мөнгө үйлдвэрлэж, арслан барсыг ихэрлүүлэн төрүүлж байна гэх мэдээлэл гарч байсан билээ. Тэр ч бүү хэл амаараа төрүүлсэн бурхан нь “Ээж ээ, намайг Цагааншүхэрт гэдэг” хэмээн айлдсан гээд хүн итгэхийн аргагүй зүйл ярьж байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн facebook, twitter-чдыг жинхэнэ хөгжих юмтай болгосон. Тэрээр Монголын цахим хэрэглэгчид өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр бүр олны танил эрхмүүд ч янз бүрээр бөөлжиж, гулгиж байгаа зураг хөргөө олон нийтэд гаргаж байсан.
Тэгвэл энэхүү нийгмийн сэтгэл зүйг өөрчилсөн алдарт бурхан төрүүлэгч эмэгтэйн булхай хол явсанүй илэрсэн. Тиймээс уг эмэгтэйд аймгийнх нь цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгасан бөгөөд шалгалт дуусч прокурорт шилжүүлсэн байна. Түүнийг бусдыг залилан, мэхэлсэн хэмээн буруутгаж шүүхээс буруутай гэж үзвэл хөдөлмөрийн доод хөлсний хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар хорих ялаар шийтгэх гэнэ.
Д.Гэгээ Ugluu.mn