Б.Ариунцэцэг:Амараа ахын тэнгэр намайг ивээлээ

“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа “Яг түүн шиг-2” шоуны 8 дахь дугаарын ялагчаар С.Амармандах буюу Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг 35 оноогоор  анхны ялалтаа байгууллаа. Тэрээр 8 дахь дугаартаа Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахыг дууриаж Бүтээнэ Сөнөөнө дууг дуулав.

Яг түүн шиг шоуны өнгөрсөн жилийн оролцогч загвар өмсөгч О.Сарнай мөн адил Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахыг дууриаж анхны ялалтаа байгуулж байсан удаатай.

Б.Ариунцэцэг 8 дахь үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа :”Өнөөдөр миний өмссөн малгай, шил, бүс, хувцас, шуби гээд бүх хувцсыг Амараа ахаас авсан. Амараа ахаа таньд маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлэв.

Шүүгч Онон :Хар сарнай хамтлагийн агуу эрч хүчийг наашаагаа оруулж ирлээ. Дуу хоолойн хувьд жүжигчин хүний нэг зүйл байна. Амараатай төстэй яг л Амараа харагдаж байна. Жүжиглэлт онц мундаг байна. Хар сарнай хамтлагийн Амараагийн хөдөлгөөн гарч ирлээ гэж хэлье.

Шүүгч Б.Наранзун:Юу байна Амараа. Бид хоёр нэг цэцэрлэгт хамт байсан. Бид хоёр ангийнхаа атаманыг дийлж атаман болж нөхөрлөл эхэлж байсан. 40 гаруй жилийн нөхөрлөл бий. Амарааг багийн сөөнгө гэж хочилдог байсан. Маадайтай ижилхэн хоолой гаргалаа. Тэмцээн эхэлснээс хойш чамд ийм гоё азтай тохирол таарсан байна.

Шүүгч А.Долгор:Их азтай сугалаа таарсан. Яагаад гэвэл биеийн өндөр, нарийн гээд хувцсыг нь өмсөхөд маш сайхан таарчээ. Амараа өөрөө бол маш тод дуучин, жүжигчин. Түүнийг хийхэд тод байхын тулд маш их хөдөлгөөн шаардана. Үүнийг маш сайхан гаргалаа гэж бодож байна. Хөдөлгөөний хувьд ярих ч юм алга.

Б.Ариунцэцэг ялалт байгуулсныхаа дараа:”Би энэ том шоунд ялалт байгуулна гэж хэзээ ч бодож байгаагүй. Амараа ахын тэнгэр намайг ивээлээ” гэж баярын нулимс унагалаа.


Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …