АЖ Д.Мэндбаяр:Кино зураг авалтын үед миний бие муудсан ч бид нэгдэж ажиллаж чадсан

Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-ийн ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт  Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.

 “Cinema Awards” кино наадмаас Б.Мөнхтуяагийн зохиол “Ээж” Монголын уран сайхны киноны гол дүрд тоглосон Ардын жүжигчин Б.Мэндбаяр шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр тодорлоо.

Тэрээр шагнал авсныхаа дараа “Би маш их баяртай байна. Яагаад гэвэл ямагт сэтгэл санаагаараа үр хүүхдийнхээ төлөө явдаг нийт эхчүүдийн дүр дундаас миний бор дээлтэй ээж маань төрж гарсан юм.Хүн болгон ээжээ боддог.Тийм ч учраас  ээж гэдэг хүндэтгэл надад ч бас ирсэн. Энэ бол “Ээж” кинонд оролцсон бүх уран бүтээлчдийн ажлын үр дүн юм шүү.Үнэхээр монгол кино дэлхийд нэртэй монголчууд гэсэн өөрсдийнхөө бахархлыг гаргаж чадах олон сайхан уран бүтээлчдээ баярлаж байна. Бүх уран бүтээлч нартай бүгдэд нь баяр хүргэе гэлээ.

Мөн түүнчлэн шилдэг эрэгтэй туслах дүрээр тус киноны  туслах дүрд тоглосон Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү, МУГЖ Төрийн шагналт жүжигчин Ц. Төмөрбаатарын дүү  Ц. Төмөрхуяг  тодров.

Ц.Төмөрхуяг  өөрийн биеэр шагналаа гардаж аваагүй “Ээж” киноны зохиолч Б.Мөнхтуяа гардаж авч Ц.Төмөрхуяг ирсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр зураг авалттай учраас  тийшээгээ явчихлаа гэж хэлсэн билээ.

Энэ үеэр шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн АЖ Д.Мэндбаярын сэтгэгдлийг сонслоо.

-“Ээж” уран  сайхны киногоор шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртлээ. Танд баяр хүргэе.  Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр ч насныхаа өдийд ийм сайхан ээжийн дүрд тоглуулсан зохиолч найруулагчтай маш их баярлаж байна.Ажиллах ажилгааны хувьд бол эх хүн, ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ байсан газар сэтгэл санаа нь очдог хүүхэд дээрээ очихын тулд яаж очих вэ гэсэн аргаа бодож олсон ийм  ухаалаг жирийн нэгэн монгол эмэгтэйн эхийн тухай гаргалаа.

– Ээж киноны гол дүр болох ээжийн дүрийг гаргахад хүндрэл хэр байв?

-Хүндрэл байлгүй яахав. Зохиолыг авснаас хойш Зүүнбаянд очиж зураг авалт хийсэн. Тэнд дандаа элсээр шуурдаг байсан, тэгээд зураг авалтын цаг маш бага байсан тэр хооронд хамт ажиллаж байсан хүмүүсийн маань даралт нь ихсэх бие нь өвдөх  тохиолдол гарч байсан. Тэрийг  дагаад миний даралт ч гэсэн ихдэж байсан удаатай. Гэсэн ч киноныхоо төлөө бид нар сэтгэл санаагаа нэгтгэж богино хугацаанд энэ кино нь дээрээ ажилласан.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …