Эхнэр, гурван хүүхдээ хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэжээ

Эхнэр хүүхдээ хөнөөгөөд улмаар өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 40 орчим настай Х гэгч эрэгтэй дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийнхээ хамт онц хэрцгийгээр хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байнa.

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, энэ хэргээс Х-гийн дагавар охин 16 настай Х зугтаж амьд гарч чадсан бөгөөд тэрбээр цагдаагийн байгууллагад хэргийн талаар мэдүүлэг өгч байгаа аж.

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …