Хэдхэн хоногийн өмнө таксины үнэ нэмнэ хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж ард түмнийг багагүй бухимдуулж орхисон О.Магнай тун дардан замаар урагшилж байсан.
Гэтэл нэг л удаагийн мэдэгдлээсээ болж ардын дайсан болохоо шахсан О.Магнайг огцруулах өргөдлийг МАН-ын залуус Төрийн албаны зөвлөлд тавихаар болжээ.
МАН-ыг шинэчлэгч хөдөлгөөний залуусын нэг болох Т.Сайнжаргал хэлэхдээ “Монгол Улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал шийдвэрүүд нь нийгмийг хямруулсан, хүлээлтэнд оруулсан, УИХ болон Засгийн газрын бодлого шийдвэрээс илт зөрсөн шийдлүүд байна.
Тиймээс салбар дундын бодлогыг зохицуулах үүрэг бүхий тус тохируулагч агентлагт 2012 оноос хойш томилогдсон дарга, нэгжийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгч, жинхэлсэн дарга эсэх талаар тодруулга гаргаж өгнө үү гэж Төрийн албаны зөвлөлд хандаж байгаа юм.
“Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам’’-ын 9-н “а”-д заасны дагуу төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэн томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолын хуулбар, хуралдааны тэмдэглэлийн аль нэгийг эсвэл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх журмын дагуу цахим хуудасдаа байршуулах ёстой” байдаг.
Харин О.Магнай даргын нэр төрийн албаны төв байгууллагын сонгон шалгаруулалтад орж сонгогдсон удирдах албан тушаалтны нэрс дунд байхгүй байсан аж. Ийм учир О.Магнай даргыг шалгуулахаар өгч байгаа гэдгээ мэдэгдлээ.
Дээрээс нь О.Магнай нь удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргаснаас гадна МАН-ын нэр хүндэд халдаж, хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилсон “ялтай” гэнэ.