Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг олон нийтэд таниулна

zanabazarzasav-middleМонголын Урлагийн Зөвлөлөөс Дүрслэх Урлагийн музейтэй хамтран олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын Нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслийн хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг танилцуулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг олон нийтэд таниулахаар болсон байна.

Төслийн  үйл ажиллагаа өнгөрсөн Пүрэв гарагт Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулагдсан “Занабазарын Нууц” арга хэмжээгээр эхэлж, Монголынхоо соёлын өвийг дэмжих хүсэл, сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийн хандиваар үргэлжилсэн юм.

Хандивын түүчээ болгож М-Си-Эс Группээс Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн “Цагаан Дара Эх” болон “Язгуурын таван бурхан”-ыг байрлуулах шилэн хоргыг олон улсын стандартад нийцүүлэн захиалан хийлгэхэд зориулж 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоо мэдэгдсэн бол тэр үдэш ирсэн зочид нийт 5 сая гаруй төгрөгийг хувиараа хандивлан тодорхой хувь нэмрийг оруулжээ.
Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …