“Яг түүн шиг-2” шоунд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Лувсаншарав гуайн зээ охин төгөлдөр хуурч С.Алимаа амжилттай оролцож байгаа. Тэрээр шоуны 8 дахь дугаартаа Реппер Эминемийн дүрд тун чадварлагаар хувирч Яг түүн шиг үглэж шүүгчдээс онц гэдэг үнэлгээ авч чадсан ч харамсалтай нь ялалт байгуулж чадаагүй юм.
Гэсэн хэдий ч С.Алимаагийн хувьд өөрийгөө харуулж чадсан үзүүлбэр байсан. Төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами хөрөг нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шар үс зүүгээд маск зүүгээд хувираад гараад ирэхэд би өөрийгөө ч таниагүй. Би гадуур Европ эрэгтэй хүний төрхөөрөө охидтой уулзаад явмаар маскаа тайлмааргүй санагдсан” гэж хэлжээ.
Түүний оролцсон хөрөг нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх бичлэгээс үзнэ үү .
Г.Нараа