УИХ-аас Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийсэн. Шалгалтаар маш ноцтой олон зөрчлүүд илэрч, олон тэрбум хэд хэдэн их наядын алдагдал хүлээсэн асуудлыг дэлгэсэн. Өдгөө Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал Австри Улсын иргэн болж, их хэмжээний мөнгөтэйгээр гадагшаа зугатаасан бөгөөд түүний учруулсан хохирлыг хэрхэн талаар хэлэлцэж байгаа юм.
Н.Золжаргалын хувьд өнгөрсөн хугацаанд их хэмжээгээр хууль бусаар мөнгө үйлдвэрлэж түүнийгээ Ардчилсан нам болон түүний харьяаны арилжааны банкуудад өгч, тэндээсээ хувь хүртэж байсан нь тогтоогдсон юм. Тэгвэл Монголбанкны талаар УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хэлэлцээд сэтгүүлчдэд мэдээлэл хийхтэй зэрэгцэн Ардчилсан нам өөрийгөө хамгаалсан, эдийн засаг Монголбанкнаас болж хямраагүй, харин ч сайн ажилласан гэх мэдэгдлийг хийсэн юм.
МАН-ын мэдээлэл
АН-ын мэдээлэл
Төгс

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл