Дуучин Ану:Залуу хүн бүрээ дэмжсэн төр улс бидэнд хэрэгтэй байна

“Гала” хамтлагаас  урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээлдээ анхаарлаа хандуулахаа түр хойш нь тавьж одоогоор   хоёр охиныхоо сайн ээж,  сайн гэрийн эзэгтэйн  үүргээ биелүүлж байгаа билээ. Тэрээр гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэхийн хажуугаар “Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолтыг үзэж сонирхож шоуны шилдэг оролцогчийн нэг  С.Гантогоотой хамт зургаа авахуулжээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудсандаа “Попын Хаантай гэдэг зураг. Гантогоо мундаг байлаа үзүүштэй ч байлаа. Манай Монгол залуучууд маань үнэхээр авьяастай шүү Улсаас нь бага зэрэг дэмжээд өгвөл Дэлхийд улс орныхоо нэрийг урлаг соёлоороо ч манлайлж авч явж чаднаа.Залуу хүн бүрээ дэмжсэн төр улс бидэнд хэрэгтэй байна даа” гэж ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …