Шинэчлэлийн Засгийн газар энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлсэн. Энэ ажил ч эрчимтэй явж байна. Энэ ондоо багтааж 1700 орчим км замыг ашиглалтад оруулах гэнэ.
Харин энэ урт замыг газар дээр нь очиж шалгах гэсээр А.Гансүх сайд 10 мянган км замыг энэ зун туулсан аж. Ихэнх гишүүдийг амарч, зугаалж байх хойгуур тэрбээр хөдөө орон нутгаар явж замын ажлуудтайгаа танилцсаар ийм замыг туулж явсан газар бүрийнхээ замын ажлын явцыг твиттерээр дамжуулан олонд хүргэж байгаа.
Харин сонирхсон нэгний асуултад “Улаанбаатар-Сайншандын замыг есдүгээр сарын 5-нд хүлээж авна. Сайншанд-Замын-Үүдийн 120 км зам аравдугаар сарын 30-нд дуусна. Ингээд Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүдийг холбосон замтай болно” замын ажлын хамгийн сүүлийн үеийн мэдээг хүртэл дуулгаж байлаа.
Түүнчлэн тэрбээр “Зам дээр битгий хог хаяж байгаарай. Бороо орохоор үүнээс болоод замын ус зайлуулах хоолойнууд бөглөрч байна” хэмээн урилсан байна.
эх сурвалж: өглөөний сонин