Н.Онон:Хэрэв энэ дууны тэмцээн байсан бол А.Хишигдалай толгой цохих нь дамжиггүй

“Яг түүн шиг-2” шоуны 9 дахь дугаар буюу “Хагас шигшээ” дугаарт шоунд оролцож буй найман оролцогчийн хоёр оролцогч хасагдаж үлдсэн зургаан оролцогч аваргын төлөө өрсөлддөг. Тэмцээнийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй оролцогчоор   А.Хишигдалай 186 оноогоор Б.Ариунцэцэг 216 оноотойгоор тэмцээнээс хасагдсан юм.

Харин энэ тухай тус шоуны шүүгчээр ажиллаж байгаа Н.Онон өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ “Хэрэв энэ дууны тэмцээн байсан бол А.Хишигдалай толгой цохих нь дамжиггүй. Миний хувьд А.Хишигдалайг сонсох дуртай, мундаг дуучин. Гэтэл хүний хоолойны өнгө өөрчлөгддөг, өөрчлөгддөггүй гээд янз бүр байдаг. Түүний хувьд өөрчлөгддөггүй л өнгө юм билээ л дээ” гэх хариулжээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …