БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр   Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн математикийн хичээлийн улсын шалгалт 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр болох байсан юм. Гэвч уг шалгалт эхлэхээс өмнө материал задарсан тул уг шалгалтыг хүчингүйд тооцож, өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр дахин авсан юм. Энэ нь шалгалтын материал урьдчилан задарсны улмаас улсын шалгалтыг дахин авсан анхны тохиолдол юм .

“Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …