АНУ-ын бүх цаг үеийн хамгийн загварлаг ерөнхийлөгчид

Харри Труман

АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Харри Труман зөвхөн их гүрний удирдагч байсангүй, тэр өөрийн загварлаг байдлаараа алдартай нэгэн байжээ.

Давхар товчтой хослолоор гоёдог, зангианы сонголт, костюмын зах дээр ач холбогдол өгдөг хээнцэр нэгэн. Уур амьсгал ширүүн хурлын танхимд ч тэр хэрхэн эрвээхий зангиагаар сайхан харагдахыг мэддэг байсан гэнэ.

Жон Фицжеральд Кеннеди

Жон Фицжеральд Кеннеди хамгийн алдартай ерөнхийлөгчдийн нэг. Тэрээр загварын донжийг олохдоо жинхэнэ гарамгай эр. Аливаа зүйлийн балансыг дэндүү сайн олдог гэхэд хэлсдэхгүй. Тийм ч учраас одоог хүртэл түүхэн дэх хамгийн шилдэг нөлөөлөгч гэсэн тодотголтой явдаг.

Тэрээр даавуун өмдтэй байсан ч үргэлж классик харагдаж чаддаг байна. Мөн түүний нэрийн гэж хэлж болох хувцас нь ПОЛО цамц юм.

Абрахам Линколин 

Дахин сэргэлтийн загалмайлсан эцэг болох Abraham Lincoln. Бид түүнийг өндөр малгай, энгэрийн зүүлтээр нь сайн мэднэ. Үүнээс харахад түүний хувцасны шүүгээ ч тийм муу байгаагүй бололтой.

Түүний зургаас бид биед яг таарсан, эмх замбараатай нямбай хослолыг харж чадаж байна. 150 жилийн өмнөх загвар гэхэд боломжийн хослол биш гэж үү?

Барак Обама

Тэрээр мэдрэмжтэй шилдэг манлайлагч төдийгүй хувцасны тал дээр ч маш мэдрэмжтэй. Энгийн загварыг хүртэл анхаарал татахуйц болгож чаддагаараа онцлог нэгэн. Жинсэн өмд, бомбер жакетад дуртай.

Жорж Буш

Хамгийн бага IQ-тэй ерөнхийлөгч байсан хэдий ч загварын хувьд бол нилээд дээгүүр байрыг эзлэнэ.Тэрээр залуудаа Oxford цамцыг төрөл бүрийн хувцастай хослуулан өмсөж жинхэнэ утгаар нь трэндийг бий болгож байсан байна. Харин албан ажилдаа томилогдсоноос хойш хувцаслалтын дүрмийг эвдэлгүйгээр өдөр бүр өөр төрхийг илэрхийлсэн хослолыг бий болгодог нь онцлог шүү. Та түүний урт цувыг санаж байгаа биз?

Билл Клинтон

Тэрээр мөн жентлэмэн төрхийг бий болгож чадсан ерөнхийлөгчдийн тоонд зүй ёсоор ордог. Хамгийн алдартай өөрийг нь илэрхийлдэг загвар нь 3 хослол /пиджак, майк, өмд/юм.

Рональд Рейган

80-аад оны Wall street-ийн  үед АНУ-г удирдаж байсан хүндтэй эрхэм тэрээр үнэхээр загварлаг нэгэн. Итгэл төрүүлэхүйц дүр төрх, борлуулалтын загалмайлсан эцэг гэгдэх түүний тэнгэрт тэмүүлсэн амжилт нь гайхалтай хослолуудтай нь холбоотой ч юм билүү?

Тэгвэл АНУ-ын 45 дэх ерөнхийлөгч Дональд Трамп  энэ жагсаалтанд орж чадах болов уу?

 

 

 

Эх сурвалж:Erhvn.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …