
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг 2017 оны сонгуульд нэр дэвшүүлэхийг СЕХ-ноос бүртгэхээс татгалзсанаар намын нөхөд нь жагсаал цуглаан зохион байгуулж, 300 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр МАН-ын байрны гадаа суулт хийж, дараа нь Сонгуулийн Ерөнхий хороо руу дайран орсон юм. Гэтэл тэдгээр 300 гаруй хүмүүсээс “Хатан туул”-ын гэх тодотголтой Б.Жагарыг цагдаагийн байгууллага онцолж шалгасан байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр Б.Жагарыг өглөөнөөс хойш байцааж, шүүх хурлаар оруулахаар болсон ч түр хойшлуулаад байгаа аж. Харин “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний тэргүүн Б.Жагар “Үзэл бодлоо ирэлхийлсэн тэдгээр хүмүүсээс яагаад намайг онцолж байцааж байгааг мэдэхгүй байна. Миний үзэл бодлыг мохоох гэсэн аливаа үйлдлээс айхгүй” гэж хэлжээ.
medeel.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл