B0135P 0104

“EAST 17″ хамтлагийн тоглолт “Крокус эвэнт Холл”-д болно

1990-ээд оны залуусын шүтээн Английн алдарт “EAST 17” хамтлаг Монголд тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 09-нд буюу ирэх баасан гарагт “Крокус эвэнт Холл”-д болно.
Нэгэн цаг үед уран бүтээлээрээ дэлхийн олон сая залуусыг байлдан дагуулж явсан “EAST 17” хамтлаг нь 1991 онд байгуулагдсан.
Түүнээс хойш 1992 онд “Walthamstow”, 1994 онд “Steam”, 1995 онд “Up All Night”, 1998 онд “Resurrection”, 2012 онд “Dark Light”, 2017 онд “24/7” нэртэй цомгуудаа гаргаж байв.
Мөн аялан тоглолтын хүрээнд 1996 онд ОХУ-ын Москва хотноо зуны Олимпийн наадам болсон цэнгэлдэх хүрээлэнд тоглож, дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулсан түүхтэй.
Харин манай улсад болох аялан тоглолтонд 1990-ээд оны залуусын сонсох дуртай “Let it go, it`s Allright”, “Stay another day” зэрэг уран бүтээлүүдээ дуулж сонирхуулахаас гадна “Люмино” хамтлаг урилгаар оролцон нэгэн үдшийг хамтдаа хэзээ ч мартагдахааргүй өнгөрөөх боломж бүрдлээ.
Анх 2004 онд “Люмино” хамтлаг “EAST 17” хамтлагтай хамтран тоглолт хийж, олон зуун үзэгчийн талархлыг хүлээж байсан. Үүнээс хойш 13 жилийн дараа “EAST 17” хамтлагийн урилгаар “Люмино”-гийн залуучууд “Each Time” хэмээх алдарт сингл уран бүтээлийг хамтран дуулж, Монголынхоо үзэгчдэд бэлэг барих гэж байна.
Энэхүү тоглолтыг Крокус эвэнт холл-ийн улирал тутам хийдэг “Back to the 80`90 Disco Crocus” үдэшлэгийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь алдарт Английн London Beat,  Германы La Bouche,  Австрийн Joy зэрэг хамтлагийг монголынхоо фенүүдэд авчирч байсан туршлагатай билээ.
Энэ зуны хамгийн анхны тэсрэлт хийсэн шоуны тасалбар худалдаанд гарсан ба 60000,  100000 төгрөгөөр Ticket.mn болон 1900-1800 аар захиалах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77110101, 80044411, 80101144

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …