Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгууллаа

Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг байгуулж, дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, баталлаа. Зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр чуулганд оролцсон гишүүдийн 72.9 хувийн дэмжсэн саналаар томилогдсон юм. Үндэсний зөвлөл нь гурван талын тус бүр 3 төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэй.

Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр:

Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд /Зөвлөлийн дарга/,
Б.Чойжилсүрэн, Сангийн сайд,
А.Цогцэцэг, Эрүүл мэндийн сайд.

Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр:

Д.Дэмбэрэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын орон тооны бус зөвлөх,
Ч.Цолмонгэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, Эрүүл мэндийн даатгалын шинжээч,
Б.Мягмар, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга.

Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр:

Х.Ганбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал,
Ц.Ганхүү, “Мардай” ХХК-ийн Ерөнхий захирал,
Д.Чимэддагва, “Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …