Г.Мэнд-Амар “мужик” зан гаргав

“Яг түүн шиг-2” шоуны cупер ялагчийн тоглолтод  “Камертон” хамтлагийн дуучин Г. Мэнд-Амар  эсрэг хүйстнийхээ дүрийг бүтээн “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д. Уламбаярын дүрд хувирч түүний дуу болох “Маргаашийн нар луу хамт аялах уу” дууг өөрийнхөөрөө дуулав.

Г.Мэнд-Амар  үзүүлбэрээ үзүүлж дуусаны дараа:Укагийн стиль үнэхээр гоё Укагаасаа зөвшөөрөл авч байгаад энэ дууг нь дуулсан. Дуулалтын хувьд албаар Мээдээгээрээ дууллаа. Аливаа дуу бол хуучраад хаядаг гутал биш. Дараа дараагийн уран бүтээлчид аваад дуулдаг. Укагийн энэ дуу бол сүнстэй гоё дуу. Миний хувьд өнөөдөр тайзны гүйцэтгэлээ яагаад  “Яг түүн шиг” үзүүлсэнгүй гэвэл Яг түүн шиг төсөл миний хувьд бүхэлдээ сайхан аялал байлаа. Өнөөдөр монголын рок попод өөрийн гэсэн зүрх сэтгэлтэй, ёс суртахуунтай залуу дуучин хэрэгтэй. Тиймээс би энд өрсөлдөж байгаа С.Гантогоо дүүгээ дэмжиж байгаа. Өрсөлдөөнөөс өнөөдөр ийнхүү соёлтойгоор бултаж байгаа юм. Үзэгч та бүхэн надад саналаа өгөх гэж байгаа хүмүүс оролцогч Гантогоод саналаа өгөөрэй гэж  уриалсан юм. Энэ нь  Г.Мэнд-Амар  оролцогч С.Гантогоод боломж  өгөхийн тулд жинхэнэ эр хүний “мужик” зан гаргасан гэж харагдаж байна.

 

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …