“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоу хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл боллоо. Тус шоуны хөтлөгчөөр “ТҮ Соскtall” хамтлагийн жүжигчин СТА Э.Цолмонбаяр хоёр дахь жилдээ ажиллаа. Түүнийг шоуг хөтлөхөд үзэгчид Цоомоо хөтөлж чадахгүй байна. Дэндүү нуршиж байна гэсэн ярианууд цахим хуудсанд өрнөсөн юм.
Тэрээр энэ тухай өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ: “Яахав цахим ертөнцөөр шүүмжилсэн сэтгэгдлүүд байсан л даа. Аливааг шүүмжлэх дуртай нэг хэсэг хүмүүс байгаад л байх шиг санагддаг юм. Миний хувьд бүр үнэхээр болохгүй бол гээд байгаа бол больдог ч юм уу гэж бодоод телевизийнхэнд энэ тухайгаа саналаа хэлсэн л дээ. Гэтэл хэдхэн сэтгэгдлээс болж болино гэж юу байхав. Болохгүй байгаа бол бид хэлчихнэ шүү дээ гэсэн хариу өгсөн. Нэгэнт телевизийнхэн ингэж дүгнэж байгаа хойно үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэж бодсон. Би аль болох тухайн үеийн мэдрэмжээрээ хөтлөхийг хүсдэг. Тэр нь надад амар байдаг юм. Харин шоу нэвтрүүлгийн онцлог нь гэнэтийн зүйлс их тохиолддог. Ер нь бол хөтлөгч хүн хэрэгтэй зүйлээ л ярих хэрэгтэй. Хэрэггүй олон юм нуршаад байх шаардлагагүй гэж боддог” гэж хариулжээ.
Г.Нараа